Хичээгээд, сайхан ирээдүй төсөөлөөд байгаадаа ч биш
Зугтах гээд, бэлтгэлээ базааж буй төдий.Аль ч юм харь улсад жижигхэн байрандаа гунигтай дуу тавиад өдөржин шалан дээр дээш харж хэвтсэн ч хэн ч саад болохгүй тийм л орчинг бүтээх гээд ингэж зүтгээд байгаа юм.
Зовлон минь одоогийнхоос илүү том байгаасай гэсэндээ
Одоогийн энэ жижиг ангалуудыг давчихсан шүү дээ гэж өөртөө хэлэх гэсэндээ
Ганцаардлыг ганцаараа байхдаа мэдрэх гэсэндээ л
Өөрт байгаа бүхий л хүчээрээ болгох гээд чичрээд байгаа юм.Бүтэн гуниглаж үзэхсэн.