115

8 0 0
                                    

Чамтай танихгүй юм шиг зөрөх бүртээ сэтгэл дотор байх чи бид хоёрын гэсэн зай холдож буйг мэдэрдэг.
Салах гэж л танилцсан байж ингэж их зууралдах гэж, бүр ганцаар шүү.
Өдөр болгон нурж унаад, шалдаа буух шалтгаан минь.
Хүнд уншуулдаггүй мөртүүд дотор минь амьдрах болсон чи.

Үнэн гэвэл чи надаас холдоод тэгээд зүгээр л холдчихсон.
Би л чамайг үгстэйгээ хадаад өөрөө өөрийгөө хатаачихсан.

Уучлаарай, тухгүй болгоод байгаад,
Өөрөө ч бас зовоод л байна.
Хамт байхдаа тухтай байсан юм сан, одоо өөр өөр буланд хоёул тухгүй бас харц тулгарчихгүйг л хичээнэ, үгүй ээ би л хичээнэ.

3. False wordsWhere stories live. Discover now